Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах
MON-08 төсөл нь:

Монголын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах үндэсний хэмжээний томоохон төсөл юм.

Chrome iPad

Чанартай оношилгоо, эмчилгээ

Иргэдийг чанартай, хүрэлцээтэй оношилгоо эмчилгээгээр хангах боломжийг бүрдүүлнэ.

Урьдчилсан сэргийлэлт

Өвчнийг эрт оношилж, өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлнэ

Дотооддоо эмчлүүлэх

Нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийх боломжтой болсноор иргэдийнхээ цаг мөнгийг хэмнэнэ.

 

Зайн оношилгоо

Онцгой нөхцөл байдалд болон, эрүүл мэндийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа газарт хүрч ажиллах боломжтой болно.

Нэгдсэн систем

Эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн бүртгэл, өвчний түүх, үйл ажиллагааны системтэй болно.

Сургалт

Төвийн эмч мэргэжилтнүүдийг гадаад болон дотоодод нарийн мэргэжлийн сургалтанд хамруулна.

 

15482м2
Барилгын нийт талбай
 
233+
Тоног төхөөрөмж
 
250+
Шинэ ажлын байр
 
103+
Орны тоо

Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгоо

Улаанбаатар хотын гурав дугаар шатлалын эмнэлгүүд болон 5 бүсийн оношилгооны төвүүд, 16 аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийг зайн оношилгооны тусгай зориулалт бүхий автомашин болон зайн оношилгооны нэгдсэн системээр хангаж ажиллана.