Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төслийн хүрээнд нийлүүлэгдэх автомашинуудын товч мэдээлэл

Blog Single

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн хүрээнд БНСУ-аас нийлүүлэгдэж буй Зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгуудын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгөв.

Тус автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм.

Мөн интернетэд холбогдон ямар ч газраас Аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулна.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна.

Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.

 


Бусад нийтлэлүүд