Үндэсний оношилгоо эмчилгээний төвд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцлаа

Blog Single

Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын гүйцэтгэлтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцлаа.

Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 оны 5-р сарын 17-нд Монгол улсын сангийн яам БНСУ-ын Эксим банктай гэрээ байгуулж байсан. Гэрээнд зааснаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл 34 сарын хугацаатай хэрэгжих байсан боловч энэ хугацаа 72 сар болж, ажил удааширсан юм. Харин 2018 оны 5-р сарын 2-нд удирдах хороо хуралдан төслийн нэгжийг татан буулгаж, шинэ төжслийн нэгж бүрдүүлж, улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийвдэр зөв байж, ажлын явц ч сайжирсныг сайд Д. Сарангэрэл өнөөдөр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар Үндэсний оношилогоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

Агааржуулалтын асуудлыг цогцоор нь шийдсэн. Яаралтай түргэн тусламжийн тасгийн эсрэг талд дүрс оношилгооны тасаг байгуулжээ. Ингэснээр яаралтай тусламж авахаар ирсэн өвчтөнүүд цаг алдахгүй, эрсдлийг бууруулахаараа онцлогтой юм. Мөн өрөө тасалгааны хаалганаас эхлээд бүгдийг орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн барьсан.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор манай улсын иргэд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр өндөр хөгжилтэй гадны улс орныг зорих шаардлагагүй, цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх юм. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв 3 сарын дараа ашиглалтад орох юм

Мөн Бүгд найрамдах солонгос улс болон Монгол Улсад сургалтад хамрагдан бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүд БНСУ-ын Ёнсей эмнэлэгийн сургалтад хамрагдан сүүлийн ээлжний 8 хүн энэ сарын 14-ний өдөр БНСУ-ыг зорих бөгөөд Монгол Улсад зохион байгуулах сургалтууд эмнэлэг ашиглалтад орох үеийн туршилт шалгалтын үед хийгдэх юм. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна


Бусад нийтлэлүүд