Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төслийн 2019.03.11-2019.03.15 хоронд 7 хоногийн үйл ажиллагааны тайлан

Blog Single

Ерөнхий мэдээлэл:

 

-Барилга: /гүйцэтгэл 95 %/

-Зоорийн давхарын хана-98%, тааз-96%, хаалга-98%, дотор засал-70%-ийн гүйцэтгэлтэй хийгдсэн.

-Цэвэр ус, бохирын шугам, халаалт, агаар сэлгэлтийн ажлын агааржуулалтын хоолой 95%, радиатор-98%-ийн гүйцэтгэлтэй хийгдсэн.

-Галын дохиоллын системийн ажлаас угсрах хайрцаг, хоолойн монтаж-100%, утаа мэдрэгч, температурын мэдрэгч, галын дохиолол-75%-ийн гүйцэтгэлтэй хийгдсэн.

 

-Эмнэлгийн тоног төхөөрөмж: / гүйцэтгэл 84 % /

1. Эмнэлгийн тоног төхөөрөмж 215 нэр төрлийн 1870 ширхэг тоног төхөөрөмж захиалга.-100%

2. 215 нэр төрлийн 1870 ширхэг тоног төхөөрөмж үйлдвэрлэлт-100%                                                                                           

3. 215 нэр төрлийн 1870 ширхэг тоног төхөөрөмж импортлох-89%                                                                                     

4. 215 нэр төрлийн 1870 ширхэг тоног төхөөрөмж угсралт суурилуулалт 45%

 

-Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгоо: / гүйцэтгэл 73 % /

-Нийт 988 ширхэг тоног төхөөрөмж орж ирж суурилагдахаас бүгд барилгын талбай дээр ирсэн. Угсралт, суурилуулалтын ажил хийгдэж байна.

 

-Сургалт: /гүйцэтгэл 78 %/

-ҮОЭТ-ийн хоёрдугаар давхарт тус төвд суурилагдах эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургалтууд үргэлжлэн явагдсан.

 

Үндэсний оношилгоо эмчилгээний төвд нийлүүлэгдэж байгаа Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн гаалийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдан эмнэлгийн барилга дээр ирж байгаа, угсралт суурилуулалт, сургалт хийгдэж байгаа байдал


Бусад нийтлэлүүд